Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо сэргээсний 109 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна. Түүхэн өдрийн хүрээнд МАН-ын дэргэдэх Стратеги академиас Солийн Данзангийн мэндэлсний 135 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, “Солийн Данзан сан”-гийн тэргүүн Я.Содбаатар, Монгол Ардын намын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа болон эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Хэлэлцүүлгээр С.Данзангийн Монгол улсын хөгжилд оруулсан түүхэн гавьяаг олон нийтэл таниулах, эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, байр суурийг нэгтгэх, санал зөвлөмжийг нэгтгэн хэвлүүлэх, номын сангуудад хүргэх чиглэлд анхаарч ажиллахаар тогтлоо.
Энэ үеэр МУБИС-ийн Түүх, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш, доктор А.Алтанбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Хишигт, Доктор, дэд профессор Л.Дашням, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид нар Солийн Данзантай холбоотой үйл явдал, 1921 оны Монголын хувьсгалын дипломат түүхэнд оруулсан хувь нэмэр, сангийн яамны тэргүүн сайд байх үетэй холбоотой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Солийн Данзан нь Монгол Ардын Намын анхны дарга, Сангийн яамны тэргүүн сайд, 1923 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжны албыг хашиж байсан юм. Мөн Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нам, улс төр, нийгмийн зүтгэлтэн төдийгүй санхүү, эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өөрийн гэсэн үзэл бодолтой, төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ