
Нийслэлийн 2020 оны цагдаагийн удирдах газрын шилдэг хэлтэс, албан хаагчдыг шалгаруулж мөнгөн урамшуулал олголоо. Энэ онд хамт олныхоо дундаас ажил, үүргээрээ манлайлан ажилласан шилдэг хэлтэс, хэсгийн ахлагч, хороо хариуцсан цагдаа, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын шагналыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Н.Баярчимэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар гардуулан өгөв.

Ажил, үүргээрээ хамт олныгоо манлайлан шагнал хүртэж буй цагдаагийн бие бүрэлдэхүүн албан хаагчдад нийслэлийн 1 сая 500 мянган иргэдийн нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2020-2025 оны мөрийн хөтөлбөрт нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд цагдаагийн байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх олон ажлууд тусгагдсан. Үүний нэг хэсэг нь мөрийн хөтөлбөрийн биелэлт нь оруулж буй хувь нэмрийг үнэлж цагдаагийн бие бүрэлдэхүүнд урамшуулал олгох ажил цаашид ч хэвийн үргэлжилнэ. Бусад бие бүрэлдэхүүн энэхүү шагналыг авахын төлөө зүтгэх, гардаж авах сайхан мөчийг хүлээж буй байх. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье хэмээн Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шилдэг албан байгууллагаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Давуузулын хэлтэс шалгарлаа. Түүнчлэн шилдэг хэсгийн байцаагчаар Б.Эрдэнэбаяр, Х.Наранбаатар, Ч.Даваа, Н.Дамдинсүрэн, С.Мөнхбат, Г.Тодгараг, Б.Энхбаяр, Б.Нарандаваа, А.Пүрэвдорж, Б.Алтан-Өлзий шилдэг хороо хариуцсан цагдаагаар Н.Наянбаатар, Б.Батзориг, Б.Энх-Учрал, М.Өнөрсайхан, Б.Батзаяа, Ц.Цогсүрэн, Э.Борхүү ,Э.Баярбат, Э.Ууганбаяр шилдэг эрүүгийн мөрдөгчөөр Ж.Дагвадорж, Б.Пүрэвдорж, Г.Цэрэгбаатар, Л.Отгонтөгс, Б.Нямгэрэл шилдэг мөрдөгчөөр Б.Барсболд, Ц.Орхонсэлэнгэ, И.Мария, Б.Номин-Эрдэнэ, Г.Чингис нар тус тус шалгарав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ