Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Улиран одож буй 2020 он төр засаг, түмэн олон цар тахлын эсрэг нэгдсэн онцгой нэгэн жил болон өнгөрч байна. Цар тахлын оргил үед УИХ-ын анхдугаар чуулган долоо хоногийн дотор хуралдсан. Хамгийн богино хугацаанд Засгийн газраа эмхлэн байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрийг нь батлан, ажилд нь оруулсан анхны парламент манай УИХ болсон.
Таныг төлөөлсөн эрхэм гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан Үндэсний 3 хувьсгалыг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүнд:
- Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх Эрх зүйн хувьсгал
- Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсон ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох Эдийн засгийн тогтолцооны хувьсгал
- Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлж авлигагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх Нийгмийн хувьсгал
Эрх зүйн хувьсгал хийх хүрээнд 40 гаруй томоохон хууль, дагалдах 400 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална. УИХ-ын чуулганаар бид эдийн засгийг дэмжих 2 их наяд төгрөгийн хөтөлбөр цар тахлын дараах эдийн засгийг дэмжих чухал шийдвэрүүдийг гаргахаар өргөн барилаа. Эрсдэлт энэ нөхцөл энэ хэвээрээ байхгүй" хэмээлээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ