Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр "Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ,
Бид сорилт, сургамжаар дүүрэн 2020 оныг үдэж, хариуцлагатай байж, хөгжлийг хурдасгах 2021 оноо угтаж байна.
Миний бие хотын дарга гэсэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхий нийтийг цочоосон Коронавируст COVID-19 цар тахлын улмаас Улаанбаатарчууд бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд багагүй хугацааг өнгөрүүллээ. Хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлсэн цар тахал их хотын хэмнэл, та бидний өдөр тутмын амьдралд хөл хорионы дэглэмээр хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, нийгэм-эдийн засаг-бизнесийн хүндхэн сорилтуудыг үлдээлээ.
Аливаа бэрхшээлийн хамтаар сургамж үргэлж явдаг. Дэлхийн хотууд нөхцөл байдлаа эргэн харах, бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын хөгжлийн талаарх ойлголтоо шинэчлэх цаг хугацааны чухал зааг үе дээр ирээд байна. Бид ч мөн адил “Улаанбаатар хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгээ батлахдаа аливаа зорилго зорилтын давхардалгүй, уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахаас гадна хамгийн чухал нь хүртээмжтэй байх зарчмыг гол болгож, хөгжлийг хурдасгахаар төлөвлөөд байна.
Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна. Асуудлаа эрэмбэлж, талуудын оролцоог хангаснаар тэгш бус байдлыг хумьж, шударга ёсыг дархлах боломж бүрдэнэ. Олон арван жилээр үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх эхлэл, суурийг зөвөөр тавих он жилүүд биднийг хүлээж байна.
Цар тахлын тархалтыг хумьж, Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан, хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээнд зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Мөн дэглэмээ сахиж, хайртай бүхнээ хамгаалж буй иргэн танд баярлалаа.
Их хотын ХАРИУЦЛАГАтай иргэн танд шинэ оны, шинэ жилийн мэнд дэвшүүлье" хэмээв.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ