Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Монгол түмний итгэл найдварыг тээсэн 2021 он айсуй. Гурав дахь мянганы 20 дахь он бидэнд хүн хүнээ эрхэмлэх эв нэгдэл шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан жил боллоо.
Одоогоос нэг жилийн өмнө 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудын өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан. Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээсээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулан өрх бүрт нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачлагыг дахин дэвшүүлж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.
Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.
Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ.
Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.
Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.
Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн.
Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!
Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!" гэв.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ