САР ШИНИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ийн шийдвэр гаргасан юм.

 Улаанбаатар хотод 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 болсон. Баяр ёслолын арга хэмжээнүүд хүн амын бөөгнөрөл үүсгэж тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

Энэ жил Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа юм.

Нийтэлсэн: 2021-01-05 11:04:36

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.