![]()
Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдлууд бүртгэгдэж, Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ бэрхшээлтэй үед ХБНГУ-ын Барут/Марк хот өөрийн түнш Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдэд туслахаар шийдвэрлэжээ. Барут/Марк хотын санаачилгыг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас дэмжин, “Engagement Global” хөтөлбөрийн хүрээнд 48.201 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг дараах зүйлд зарцуулах юм байна.
- Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,
- Мөрөн хотын түргэн оношлогооны 6 хэсэгт зориулан 2000 оношлуур авах,
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис нийлүүлэх,
- Цар тахлын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах, сурталчлан таниулах зэрэг болно.
Барут/Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардуулан өгөв. Тэрбээр “2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойн баяртайгаа золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн "Мөрөн хотын эко Ээжүүд" төсөлтэй хамтран ажилласаар байна. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,
- Тогтвортой хотын хөгжил
- Түүхий эдийг эргэлтэнд оруулах, дахин боловсруулах
- Соёлын солилцооны бусад арга хэмжээ зэрэг болно. Цаашид өөрий түнш Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно” гэлээ.
Нийтэлсэн: Гадаад харилцааны яам
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ