
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан болон ХӨСҮТ-ийн захирал Нямхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж ард түмний шаардлагыг биелүүлсэн.
Харамсалтай нь эхчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлээрээ нэгдэж, эхлүүлсэн энэ тэмцэлд улстөрчид хэвлэл, камераар хүрээлүүлэн бөөн бөөнөөр оролцож, иргэдийн тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглан Засгийн газрыг огцруулах хүртэл турхирсан нь олон эмэгтэйчүүдийн эгдүүцэл дургүйцлийг хүргэлээ. Ялангуяа АН-ын тамгагүй хутагт хэмээн нэрлэгдэх болсон Ц.Туваан Төрийн ордноос туслах, хамгаалагч нараараа хүрээлүүлэн хүрэлцэн ирж хэвлэлд баахан ярилцлага өгч шоудсан нь түүний эсрэг цахим эсэргүүцэл өрнүүлэхэд хүргэлээ.
Ц.Тувааныг Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө сонгуульд зориулан хүчээр томилсон АН-ын тамгагүй дарга хэмээн намынхан нь ярьдаг. Гэтэл эхчүүдэд хайр зарлан ганц сард 1000 гаруй эхэд Алдарт эхийн одонг нь өөрийн биеэр зүүж өгч байсан Х.Баттулга эхчүүдийн элгээ эмтлэн байж эсэргүүцсэн тэмцэлд гар хөлөө томилон явуулж, улс төр болгон ашигласанд “Алдарт эхчүүд” маш их гомдолтой үлдсэнээ цахим хаягаараа дамжуулан илэрхийллээ. Зөвхөн эхчүүд эмэгтэйчүүд төдийгүй зарим нэг улс төрийн намынхан ч Ерөнхийлөгчийн энэхүү “сэтгэлгүй” улс төрийг эсэргүүцсэн. Зон олны намын дарга Э.Одбаяр “ЖЕНКОГИЙН турхиралтаар хэсэг хүмүүс яваад байна. Бид иргэдийн эрүүл мэндийн асуудлаар цугларсан болохоос биш Женкогийн улс төр хийх гэж гэж цуглаагүй” хэмээн мэдэгдсэн. Энэ нь АН-ынхан тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн жагсаал тэмцэл хийх шалтаггүй, ямар өлөн байгааг харуулсан үйл явдал боллоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ