
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв.
Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа онцгой комисс, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэнд зэрэг байгууллагын алба хаагчдад уг хандив очих юм.

Энэ үеэр Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн арьсан гутал, нэхий бээлий, 15 мянган ширхэг маскийг хүлээлгэн өгч байна. Монголын арьс ширний салбарт үйл ажилллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд энэхүү хандивыг өнгөрсөн 12 дугаар сараас хойш цуглуулсан. Цаашид арьс ширний үйлдвэрлэлийн салбарынхан онцгой нөхцөл байдалд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах болно. Манай холбоонд 120 гаруй аж ахуй нэгж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, 30-аад боловсруулах үйлдвэр байдаг. Эдгээрийн 50 орчим хувь нь хандивын аянд нэгдлээ” хэмээв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ