
Орост жагсаал цуглаан болсон биш Монгол Улсад бөөн хэрүүл тарьчих юм. Ингэхдээ өөрсдийн улстөржилтийн элдэв гүтгэлгийн зүйлдээ л ашиглахыг яардаг зангаараа хандаад байна. Ирэх зун Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч ялах юм бол дарангуйлал тогтоод өнөөгийн Орос шиг хөөрхийлөлтэй байдалд орох юм байх аа. Ийм утгатай пост энд тэндгүй бүр зохион байгуулалттайгаар хөврөөд эхэллээ. Энэ зэргийн зохион байгуулалт хийдэг, ирэх зуны сонгуулийг гол ажлаа болгож харсан хүн нэг л байгаа. Наад захын улс төрийн мэдээ үздэг хүн ч гадарлана шүү дээ. Орос эхнэртэй, орос даргыг дотночлон боддог, төмөр замаар хятадууд ороод ирнэ гэж итгээд нүүрсний экспортыг тамын тогоо хэлбэрээр нь барьж байгаа, цаазын ялыг дэмждэг хүн л байх. Ерөнхийлөгчийн засаглал, тогтолцооны шинэчлэл гэж ярих чинь ч Путины амьдралыг авахсан гэсэн мөрөөдөл шүү дээ. Тэгэхээр дарангуйлал яаж үүсдэг тухайд хүн болгоны мэддэг зүйлсийг дахиад нэрлэе. Аливаа дарангуйлал өөртөө нэн түрүүнд хууль, хүчний байгууллагыг төвлөрүүлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хүртэл өндрөө авч үргэлжлээд Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийг өөрчлөн дарамт шахалт дунд тэмцсээр баталж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж байгаа ажлыг хийх шалтгаан хэзээнээс цугларсан юм бэ. Шүүх, прокурор, АТГ-ыг Ерөнхийлөгчийн институтэд аль нам, хэн хуваарилсан юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Монгол Улс “шударга бусын хонгил”-той болсон он жилүүдийг Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх үеэс эхэлж тоолдог. Янз бүрийн хуулийн өөрчлөлтөөр өөртөө 30 гаруй эрх мэдэл цуглуулсан гэдгийг хуульчид ярьдаг биш бил үү. Авлигатай тэмцэх газрын даргаар Б.Хурцыг тавьсан, Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллуулсан хоршил нь Монгол Улсад хүнийг хэрэгт унагаж болдог, үлдсэнийг нь унагахаар айлгаж болдог тогтолцоо нэвтрүүлсэн. Энэ эрх мэдлийг өвлөж авсан өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн хүч чадлаа төгс ашигласан гэж хардах нь ч бий. Бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдааны үеэр “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт суудаг хүн хууль шүүхийн байгууллагаар дуртайгаа хийлгэдэг болсон” гэж хэлээ биз дээ. Шүүгч томилохдоо халагдах өргөдлийг нь огноогүйгээр бичүүлж авдаг гэдэг яриа бол “шөнө дундын яриа” шүү. Ингэж илт цагаандаа гарсан байна. Энэ хүний өнгөн дээр монголчууд “улс төрийн хоригдол”-той болсон. Ийм хүн өөрийнхөө хойшдын ажил хэргийг юу гэж харж байгаа вэ гэвэл сонин хариулт гарна. Одоо Авлигын эсрэг хуульд Ерөнхийлөгч хориг тавьчихаад байна. АТГ-ын даргыг өөрөөс нь салгасны төлөө юу. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг салгасан болохоор Шүүхийн тухай хуульд бас хориг тавих уу. Эрх мэдлийг задалж байгаа, иргэдийнхээ дуу хоолойг сонсоод илүү үймээнээс сэргийлж Засгийн газар нь огцорч байгаа МАН дарангуйлагч болно гэдэгт одоо яаж итгүүлэх гээд зүтгээд байгаа юм бол доо. Улстөржилт гэдэг уг нь улсаа хөгжүүлэх уралдаан байдаг болохоос унагах, захирах өс хонзон, хүсэл тачаалын тайз биш л дээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ