
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө.
Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар (284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.
Харин хоёрдугаар байранд Хятадын "4 Angry Men" баг орсон бол тэргүүн байрыг мөн Хятадын "Nova XQF" баг эзэлж 700 мянган ам.долларыг авлаа.
Тэмцээний өмнөх чансаагаар шилдэг 16 багаас 13-т бичигдэж байсан ZEUS ESPORTS баг аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг толилуулж чадсан юм. Эхний өдрийг сүүлээсээ гуравт өндөрлүүлж, хоёр дахь өдөр найм руу ахин гурав дахь өдөр хоёрдугаарт жагссан олны анхаарлын төвд ороод байсан юм. Тэмцээний сүүлийн тоглолтыг хүртэл аваргын хувь заяа шийдэх хүртэл Монгол залуус дэлхий дахиныг гайхуулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг ийнхүү үзүүллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ