Хятадын төв банкны хүүгийн түвшин буурсантай холбоотойгоор алт, зэсийн үнэ сүүлийн хагас жилийн турш тогтмол өсөж байсан ч энэ сарын эхнээс унаж эхэлсэн. Зарим эдийн засагчид “АНУ-ын төв банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд шаардлагатай зүйлсээ үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болсон нь эргээд зэсийн үнэ унахад хүргэсэн” гэж үзэж байна. Долоо хоногийн өмнө Лондонгийн металлын зах зээл дээр гурван сарын гэрээний үнэ 7.585 ам.долларт хүрч өссөн ч эргээд 7.495 болж хаагдсан. Уналтын гол шалтгааныг эдийн засагчид үзэхдээ дэлхийн эдийн засгийн талаар таагүй мэдээлэл, тэр дундаа АНУ-ын ажилгүйдлийн даатгалд хамрагдаж буй иргэдийн тоо 1000-аар буурсантай холбон тайлбарлаж байна. Нийт хэрэглээний 40 хувийг эзэлдэг зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын агуулах дахь зэсийн нөөц буурч байгаа учир энэ оны хоёрдугаар хагасаас тус улсын зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлагатай байгаа ч, муу мэдээ бас байна. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар зэсийн үнэ буурах байдал энэ онд хэд хэдэн удаа давтагдах магадлалтай аж. “Ройтерс”-ийн шинжээч, эдийн за¬сагч Санже Рахан “Зэсийн ханшид Хятадын нөлөө асар их бий. Тус улс гадаад худалдаа, импортод тавьж буй хяналтаа чангаруулсан” гэжээ.
Өнгөрсөн баасан гаригт Лондонгийн бирж дэх зэсийн үнэ нэг тонн нь 200 ам.доллароор буурч 7.295 ам.доллароор хаагдаж, зэсийн үнийн уналт зургаа дахь долоо хоногоо үдлээ. Харин энэ долоо хоногийн үнийн хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байгаа ч зэсийн ханш буурсан хэвээр байна.
Зэсийн ханшийн урьдчилсан тооцоо /таамаглал/

Эх сурвалж: London metal exchange
Г.ОРХОН
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ