Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. Тэгвэл “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.
Харин өчигдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, “Ковид-19” вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.

Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомстолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ” гэв.
Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн гомдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан “Наро Банчэн хутагт” сангийн гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа.
Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн.
-Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан.
-Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.
-Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.
-Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.
Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.




A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ