Тэдний нэг төлөөлөл болсон Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, МЗЭ-ийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Монгол туургатны утга зохиол урлаг Анатологийн нэрэмжит шагналт Хаянхярваагийн Алагаа юм.

Тэрээр 22 жил тасралтгүй Үндэсний баяр наадмын Хурдан морины цолыг цээл сайхан хоолойгоороо уяач, унаач, морь гурвын алдар нэрийг цуурайтуулан алдаршуулсан энэ цагийн нэр цуутай цөөн хурдан морины цол дуудагч ажээ.
Яруу найрагч Х.Алагаа “Аав шигээ тод танина”, “Мэлмий тунгалаг хайрлана” зэрэг олон сайхан эгшиглэнт яруу найргийн номуудаа гаргаж уншигч олны хүртээл болгосон байдаг.
Монголын утга зохиол хэмээх босго өндөртэй оюуны их “том айлд” Дархан Алагаа, Дарханы Алагаа гэсэн нэрээр хүч түрэн орж ирсэн өөрийн гэсэн өнгө зүстэй, чамбай шүлэгтэй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан найрагч юм.
Ган үзэг, гантөмөр хоёрыг хоршуулан, хослуулагч Герман-Монголын Мэргэжил сургалтын төвд багшилж, олон зуун гарын шавь бэлтгэн төрүүлсэн гавьяатай нэгэн.

Саяхан “цөөвөр” хэмээх үхэр жилийн цагаан сарын босго нь дээр түүний үндэсний өв соёлыг олон жил тээн, түгээн дэлгэрүүлсэн хөдөлмөр болоод Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Соёлын Тэргүүний Ажилтан” тэмдгээр шагнажээ. Шагналыг Иргэний нийгмийн байгууллагын нэрт төлөөлөгч, эх оронч, тэмцэгч Д.Гансүрэн билэгт сайн өдөр гардуулж, “Билгийн Далай Урлагийн Академи”-ийн Удирдлагын Баг хамт олон, ойр дотнын зүрхний гэрэлт найз нөхөд нь байлцан халуун баяр хүргэв.
С.БАТГҮР

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ