Өчигдөр /2021.02.22/ өглөө Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека 150 мянган тун вакцин, орой БНХАУ-аас 300 000 тун Синофарм вакциныг манай улс хүлээн авсан. Харин ирэх долоо хоногт ОХУ-аас вакцин хүлээн авна.
Тэгвэл вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэхээ мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр /2021.02.23/ 11.40 буюу морь цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт вакцины анхны тунг хийлгэж, иргэдээ уриаллаа.
Харин түүний дараа эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн вакцин тариулж иргэдээ уриална. Манай улсын хувьд эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед газар дээр нь ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой зэрэг албан хаагчид хийлгэнэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.