
Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.
Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг санууллаа.
Боловсролын үнэлгээний төвийн "ЦАХИМ ЗӨВЛӨХ" портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм.
Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй.
Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой.
Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар:
- Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл,
- 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх;
- 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах;
- Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах;
- Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ