
Өчигдөр цахим орчинд “БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН”-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхолын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан.
Энэ хуулиуд дээр жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж болдог уу гэдгээр иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий гишүүдийг шалгуулж байсан. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд оффшортой холбоотой заалтууд байдаг. Энэ заалтад “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог”. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшдэг гурван хүний хоёр нь ил тод зарлагдчихаад байхад ганцхан хүн сул чөлөөтэй үлдсэн.
Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Олон нийтэд ил болчихоод байхад хэвлэлүүд одоо болтол яагаад энэ талаар цацахгүй байгааг би гайхаж байна. Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх, Сингапур улсын оффшор бүсэд бүртгэлтэй компанитай. Тэр нь охин Б.Намууных нь нэр дээр байдаг.
Энэ мэдээллийг “Google.com”-оос хайвал гараад ирнэ. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оффшор бүстэй нь илчлэгдвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхсөнтэй холбогдуулж Х.Баттулга өөрийгөө оффшоргүй, гэнэн цайлган, оффшорын эсрэг тэмцэгч хүний дүрд хувирган тоглож байна. Өөрийнх нь оффшор ил болоод ирэхээр нөгөө хоёр оффшорчин буюу Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарт нийгмийн массыг хандуулж байгаад өөрөө цэвэрхэн үлдэх гэж байна. Энэ ажлыг нь Х.Баттулын троллууд хийж байна. Х.Баттулга маш их троллтой байна. Өөрийнх нь төмөр замтай холбоотой компаниудын ажилчдыг нь хүртэл бүлэг групп болгочихсон ажиллуулж байна. Тэр дунд нь миний нэг танил ч бий. Өөрийнх нь эсрэг ямар нэг зүйл яригдаад эхлэнгүүт троллуудаараа дайруулдаг. Түүний оффшор ил гараад ирэнгүүт өөр оффшортой нэгэн рүү дайрч цэвэрхэн үлддэг ээ болих хэрэгтэй. Би троллуудаас чинь айхгүй, зөндөө доромжлуулсан, хэлэх үгээ хаана ч зоригтой хэлнэ. Мөн шударга ёс ярьдаг хэрнээ өөрсдөө ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарыг огцортол эсэргүүцэл зарлана гэдгээ мэдэгдэж байна” хэмээлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ