
Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн хомсдолд орох тохиолдол байнга тулгарч байсан байна. Харин JCI Капитал салбар байгууллагын залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2009 онд “Өгөөмөр сэтгэлийн бэлэг – Дусал цус” нэртэйгээр сайн дурын донорын хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Өдгөө энэхүү төсөл нь “Амьдрал бэлэглэе – Give blood, Give life” уриан дор 13 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
ЦССҮТ нь эмнэлэгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь цусны нөөц бүрдүүлэлт 50 хүртлэх хувиар буурч нөхөх шаардлага үүсээд байна.

Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд таны хандивласан цус томоохон мэс засал, осол гэмтэлд өртөгсөд, төрөхийн хүндэрлүүдэд цус сэлбэх байдлаар гурван хүний алтан амийг авардаг.
Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул JCI Монгол байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ