Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ. 

 

Тодруулбал,

  • Оюутан-62
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
  • Өндөр настан -3
  • Эрүүл мэндийн шалтгаантай -3
  • Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж. 

Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.

Иргэдийг аль улсаас ирж байгааг харвал: 

  • Унгар -65
  • Австри-6
  • Чех-4
  • Польш-2
  • Украин-2
  • Словак-1
  • Бельги-1 иргэн тус тус ирж байна.
  • Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм. 
 
Нийтэлсэн: 2021-03-04 13:06:03

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.