Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцүүлжээ.
Короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр хорооны гишүүдэд мэдээллээ. Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин авах юм байна. Үүнд
- Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн “Астразэнэка” вакцинаас 150 мянган тун,
- БНХАУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Синофарм” вакцинаас 300 мянган тун,
- ОХУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Спутник V” вакцинаас 20 мянган тун тус тус татан аваад байгаа аж.
Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ.
Вакцин татан авалтын талаар мэдээлэхдээ “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл “Астразенека” вакцины 112,000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14,400 тун энэ сарын 15-ны дотор татан авах юм байна. Түүнчлэн ОХУ-аас манай улсад “Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн байна.
“Синофарм” компаниас 300,000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол “КОВАКС” хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Файзер” вакцины 25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэлээ.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ