Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. УОК хоёр сарын хугацаанд нийслэлийн нийт 1 сая иргэнийг вакцинд хамруулах төлөвлөгөө боловсруулжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Маргааш буюу 3-р сарын 9-ний өдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ.
Гуравдугаар сард 508 мянга, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинжуулна.
Гуравдугаар сарын 9-нд 15800 хүн вакцинжуулалтад хамрагдана. Үүнд:
- Улаанбаатар цахилгаан түгээх станц,
- орон сууц,
- Хил хамгаалах ерөнхий газар,
- төрийн үйлчилгээний компани,
- Цэвэрлэх байгууламж,
- ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана.
Гуравдугаар сарын 10-ны өдөр:
- худалдаа үйлчилгээний байгууллагынхан,
Гуравдугаар сарын 11-нээс
- багш боловсролын байгууллагынхан хамрагдана.
Тухайн дүүрэгт байгуулагдсан вакцины цэгүүдэд вакцинжуулах үйл ажиллагаа эхэлнэ.
Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан. Нийт 85 цэг ажиллана" гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан "14 хоногийн хугацаанд ажиглалт тандалтыг хийж сөрөг нөлөөллийг тодорхойлох зайлшгүй хийх шаардлагатай гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрдэмтэд зөвлөсөн. Энэ зөвлөмжийн дагуу ЭМЯ ажилласан. Цаашдаа вакциныг тасралтгүй хийж нийт хүн амаа дархлаажуулахад 4,5 сая тун вакцин хэрэгтэй. Үүнээс одоогийн байдлаар Спутник, Синофарм, Астразенека вакциныг татан авч ирээд байна. Татан авалт, тээвэрлэлт тасралтгүй явна.
Ингэснээр бид төлөвлөсөн хугацаандаа долоодугаар сарын 1-ний дотор бүх хүн амаа бүрэн дархлаажуулж дуусна.
Эмнэл зүйн шинж тэмдгийг хэвийн гэж үзсэн учраас вакцинжуулах үйл ажиллагааг маргаашнаас 10-13 дахин нэмэгдүүлнэ" гэлээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ