
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр, Таван толгой цахилгаан станц, усан хангамж зэрэг 20 том төсөл хэрэгжүүлнэ.
Ингэснээр үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3,7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ.
161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарчээ.
Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдсэн. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
2020 онд Ковид-19 цар тахлын улмаас “Эрдэнэс-Тавантолгой”-ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан. Жилийн эцсийн дүнгээр тус компани 13 сая тонн нүүрс олборлож, 11 сая тонныг борлуулжээ.
1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарчээ. Өнгөрсөн жил 96480 төгрөгийн ашиг хуваарилж байсан юм.
Өмнө нь том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувьцааныхаа тодорхой хувийг олон улсын биржээр зарж, IPO хийх зөвшөөрлийг УИХ, Засгийн газраас аваад байсан бол энэ удаа дотоодод бонд гаргаж, хөрөнгө босгоно. Нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар энэ сарын 5-нд холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгчээ.
Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан гэрээ хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан. 2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болжээ.
“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2015 онд байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байсаар ирсэн, ингэснээр тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн алдагдсан боломж гэж үзжээ. Иймд гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс байнга хөндөж ирсэн гэж ЭТТ ХК-иас мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ