
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна.
Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг урьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, иргэн бүрийн сонгуульд оролцох оролцоог тэгш хангах талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар, өнгөрсөн жил зохион байгуулагдсан УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаад өмнөх сонгуулиар хийж хэрэгжүүлсэн ажлыг энэ удаагийн сонгуулийн үеэр ч үргэлжлүүлэхийн зэрэгцээ сайжруулах, цаашид анхаарч, хамтран ажиллах ажлын чиглэл дээр тогтож ярилцав.
Гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг хүсэв
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, тэдгээрт сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх ухуулга сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх, сайжруулах, урьдчилан хорих байранд цагдан хоригдсон болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хуульд заасан шаардлагын дагуу хангуулах талаар ярилцлаа. Дээрх асуудлаас гадна гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг Хүний эрхийн үндэсний комиссоос хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн алба хаагчдын сонгох эрхийг хангах талаар шинээр орсон заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар уулзалтын үеэр хөндөв. Энэ чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд идэвхтэй хамтран ажиллана.
Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг сонины тусгай дугаарт материал нийтлэх, сонгогчдод болон сонгуульд оролцогсдод зориулсан зөвлөмж гаргахаар боллоо.
Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг төрийн байгууллагууд дотроос анхдагч болон хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагын вэбсайтыг сул хараатай иргэдэд зориулсан хувилбартай болгож, 2020 оны 1 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг дохионы орчуулгатай хүргэсэн юм.
Мөн сонгуулийн дүн мэдээний хэвлэлийн хурлыг тэжээгч орчуулагчтай хүргэх, олон улсын дохионы хэлээр нийтэд хүргэх ажлыг сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран хийж гүйцэтгэсэн билээ.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ