
АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа батламж гардахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд , Ардчилалын 31 жилийн түүхэнд Ардчилсан нам дөрвөн жил засагласан . Сүүлийн 27 жил эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөртөө “Монгол Улсыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг ч эвлэлдэн нэгдэхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Бөхийн хоёр холбоо болон Сагсан бөмбөгийн хоёр холбооны үйл ажиллагаа энэ намын бодлогод нийцэхгүй бол саад тавьж байдаг. Нөхцөл байдал амаргүй байгаа.
Өнөөдөр Ардчилсан нам тодорхой нөхцлүүдээс болоод хоёр хуваагдсан гэсэн нэртэй болоод байгаа. Маргаанд хүргэж байгаа зүйл заалтуудыг маш тодорхой цэгцлэх ёстой. 2024 он гэхэд ялалт байгуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй.
Манай нам Монгол улсын хоёр сая гаруй сонгогч, гурван сая гаруй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах мөрийн хөтөлбөрийг боловсруулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Мөн дүрэм журам олон нийтэд ойлгомжтой байх ёстой. Сонгогчдын итгэлийн даахуйц 76 нэр дэвшигчийг эртнээс бэлтгэх нь чухал юм.
Миний хувьд “Тогтвортой хөгжил” гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэн АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Аливаа байгууллага, улс төр, өрх гэр тогтвортой хөгжиж байж, улс орон, цаашлаад ард түмний амьдрал сайжирна. Иймд богино хугацаанд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах хариуцлагатай цаг үед бид эв нэгдэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна.
Цаашид манай нам дүрмэндээ өөрчлөлт оруулж, дараах зүйлсийг анхаарч ажиллах нь чухал юм. Үүнд:
-Анхан шатны намын гишүүдээс эхлээд хүн болгонд хадаг барьж очдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй.
-Хэн нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд нэг сарын өмнө ирдгийг таслан зогсоох.
- Хүн болгон нэгдэж байж 72 төрлийн халамж өгдөг, нийт сонгогчдын 44 хувийн санал авсан нам УИХ-ын 82 хувийг эзэлж, засаглалыг 100 хувь барьж байна. Үүний эсрэг хамтын шийдвэрийн байгууллага болж дунд, залуу, ахмад үеийн холбоосыг нэгтгэж байж бид 2024 он, 2028 онд тогтвортой амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Миний хувьд хэн нэгэн хүний мессежээр ажил хийдэг хүн биш. Хэн нэгэн хүнээс хараат бусаар ажиллах зарчим баримдалдаг. Хамтын шийдвэр, хамтын амжилтын төлөө тууштай зүтгэх болно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ