Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллаж байгааг шалгав. Төв аймагт энэ сарын 6-ны өдөр халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 16 хүн өвчилсөн. Ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ" зохион байгуулж, ойрын хавьтлыг нь илрүүлэн бүрэн хөл хорио тогтоосон талаар албаныхан танилцууллаа. Иргэд аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг руу явдаг учир аймгийн төвд PCR шинжилгээний лаборатори байгуулах, дархлаажуулалтыг нэн даруй эхлүүлэх хүсэлтээ Шадар сайдад тавив.
Цар тахлыг хумих, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр Улсын онцгой комисс шаардлагатай бүх зүйлээр дэмжинэ гэдгээ Шадар сайд хэлээд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайн зохион байгуулж байгааг сайшаав. Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгож эхэлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр тухайн бүс нутагт нь оношилох, эмчлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дархлаажуулалтыг эрчимжүүлсэн учир эмнэлгийн ажилчид, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг бэлтгэлээ сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болгов. Мөн аймгийн Онцгой комисст халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хүлээлгэж өглөө.
Тэрээр өвөлжилт, хаваржилт, тариалалтын талаар мэдээлэл сонслоо. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагийн 370 мянга нь бусад аймгаас ирсэн отрын малчдынх юм. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс, тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалалтад 3,000 тонн тарианы үр, 5,000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоо гарчээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ