![]()
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэтхэгийн Засгийн Газраас ковидын эсрэг 150.000 тун вакцины нийлүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд ноён элчин сайдын үүрэг маш их байсныг илэрхийллээ. Эхний ээлжинд нийслэлийн 14.000 багшаа вакцинд хамруулж танхимын хичээл нээхэд бэлтгэлтэй байх ёстой, дараагийн ээлжинд улсын хэмжээний 47.000 багшаа хамруулах төлөвлөгөө байгаа.
Монгол, Энэтхэгийн хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарынхаа англи хэлийг сайжруулах анхан, дунд шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлье. Мэдээлийн технологийн төв байгуулж Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, сургалтын тоог нэмэгдүүлье. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квот байдаг.
Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмж мэдээллийн технолгийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой. Энэтхэгийн талаас тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг тодорхой нөхцлөөр хөнгөлсөн. Насны ангилал, заавал төрийн албан хаагч гэдэг заалтыг байхгүй болгосон. Англи хэлний шалгалтаас бусдыг нь онлайнаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна.
Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлийн 5,6 сая долларын санхүүжилтээр Мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төвийн бүтээн байгуулалтын ажил, мэргэшүүлэх сургалтууд хийгдэнэ. Гэхдээ энэ барилгын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлийн сертефикаттай сургалтуудаа цаг алдалгүй явуулж эхэлье.
Цаг алдах тусам энэ хөнгөлттэй зээл өр гэдгийг анхаарах ёстой. Энэ хөтөлбөрөөр зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах бус Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдынхаа хүрээнд давхар хэрэгжүүлье. Ахлах ангийнхан маань өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид түүнийг нь бодлогоор дэмжих ёстой.
Эх сурвалж: БШУЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ