
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар гурван сарын өмнө ХҮН-ын дарга Т.Доржханд хуульчдын хамт Цэцэд өргөдөл гаргасан. Үүний дагуу Цэц хэрэг нээн шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд өөрийн биеэр очиж Цэцийн дарга болон гишүүдтэй уулзсан билээ. Үүнийг хэвлэлүүд Цэцэд шахалт үзүүллээ хэмээн шүүмжилж байсан нь өнөөдөр батлагдаад байна. Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч гишүүдийн нэг Дашдондогийн Үүрцайх “Женкогийн Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна” хэмээн өнөөдөр твиттертээ жиргэжээ.

Учир нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Д.Солонгын “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна. Гэтэл энэхүү Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж асан Монголын Ардчилсан Холбооны партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийг зөрчилтэй нэгэн аж. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч Д.Үүрцайх улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлж, Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзаж буйгаа мэдэгдээд байна. Тэгээд ч Цэцийн энэхүү хуралдаан нь Цэцийн хууль ёсны Бага суудлын хуралдаан биш бөгөөд ямар дэгээр явах нь хуулиар зохицуулагдаагүй зэрэг нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн зөрчилтэй хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр явагдана гэсэн хардлага үүсгээд байна.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ