Өмнөговь аймгийн амиа бодсон Засаг дарга Р.Сэддорж

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Өмнөговь аймгийн амиа бодсон Засаг дарга Р.Сэддорж

 

Өмнөговь аймаг Монгол улсын эдийн засгийн тулгуур бүс тийм ч учраас УОК-оос анхаарч Улсын Ерөнхий сайд тусгайлан холбогдож үүрэг чиглэл өгч ажилласан. АОК-оос Ногоон бүс болгон зарласан хэдий ч ямар ч урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч ажилаагүй хэмээн Өмнөговийн иргэд бухимдалтай байна. Учир нь тухайн аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулдаг Оюутолгой ХК-ны сайтад халдварын голомт илэрч ПСР шинжилгээгээр батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдолтой ойрын хавьталын иргэд ээлж солигдон амарсан нь аюул дагуулж байгаа юм. Маш чухал энэ цаг үед Аймгийн засаг дарга, Аймгийн Онцгой Комиссын дарга Р.Сэддорж нь үүрэгт ажлаа хийлгүй Улаанбаатар хотод Монголын Үндэсний бөхийн холбооны бөхчүүдтэй уулзалт хийгээд зогсохгүй, хотод БНХАУ-д үйлдвэрлэсэн Синовик вакцин хийлгэсэн байна. Гэтэл Өмнөговийн иргэд хэзээ, хаана, хэрхэн вакцинжуулалтандаа хамрагдах нь одоогоор тодорхойгүй байна.

 

newslive.mn

Нийтэлсэн: 2021-03-16 17:09:04

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.