Канзас мужийн Миссуригийн Их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ гэж БШУЯ-наас мэдээллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өглөө буюу Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав.
Америкийн Нэгдсэн Улсын Кансас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна.
Инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.
Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.
- Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна.
- Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна.
Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй. Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтай төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Канзас хотын Миссуригийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 16000 гаруй оюутан суралцаж байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ