НОК-ын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Тус шалгалтаар ресторан-557, кафе-61, кофе шоп-60, цайны газар-272, баар-191, хүргэлтийн хоол-27, супер маркет-152, мини маркет-144, хүнсний дэлгүүр-1640, хүнсний мухлаг-76, ая тухтай дэлгүүр-48, ТҮЦ-166, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-19, спорт заал -1 зэрэг нийт 3415 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан.
Шалгалтаар 985 зөрчил илэрч 548 буюу 55.6 хувийг газар дээр нь арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөлтийг хангуулахаар 18 заалт бүхий 6 албан шаардлагыг үйлчилгээний газруудад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:
1. QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй- 474
2. Ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй-252
3. Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн-128
4. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй-30
5. Ажилчид халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-42
6. Ажилчдад зориулсан халдвар хамгааллын хэрэгсэл халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөц бүрдүүлээгүй-18
7. Сэжигтэй тохиолдлын түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-41 зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.











(
(
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ