
Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Ирэх долоо хоног хичээллээд амрах төлөвлөгөөтэй байгаа ч энэ хугацаанд орон нутагт танхимын, нийслэлд теле, цахим хичээлүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өгчээ.
Сайдын тушаалд "ЕБС-д сурагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрээр ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна" гэжээ.
Бид энэ талаар БШУЯ-наас тодруулахад "ЕБС-ийн улирлын амралт 7-8 долоо хоног хичээллээд эхлэх хуваарьтай байдаг. Нэгдүгээр улиралд 14 хоногийн амралт байсан бол 2-р улиралд төлөвлөгөө ёсоор 7 хоног амрах ёстой ч хөдөө орон нутагт танхимаар хичээллээд 3-4 долоо хоног болж төлөвлөгөөндөө хүрээгүй байгаа учраас энэхүү амралтын хугацааг ашиглаад аймагт танхимаар, нийслэлд теле хэлбэрээр хичээллүүлэхээр шийдвэрлэсэн. Амралтын хугацаа дуусаад залгаад 3-р улирлын хичээл эхэлнэ" гэлээ.
2020-2021 оны хичээлийн жилийн төлөвлөгөө ёсоор 1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох юм.
БШУ-ны Л.Энх-Амгалан сайдын тушаал бүрэн эхээрээ:
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ