
Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр дахин өргөмжиллөө.
Мөн нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын нисгэгч С.Сайнцаг нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Шагнах гардуулах ёслолд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан, нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй хүмүүс оролцов.



Ёслолыг нээж нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “40 жилийн тэртээх Монгол хүн сансарт анх ниссэн энэ үйл явдал бол манай улсын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын үүсэл болсон. Тиймээс энэ өдрийг хүүхэд залууст таниулах, бахархуулах олон арга хэмжээг Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон бусад холбогдох газрынхан хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын сансар судлалын үүсэл хөгжилд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч В.Джанибеков нарын бүрэлдэхүүнтэй ОХУ, Монгол Улсын анхны нислэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд сансар судлалын шинжлэх ухааны судлахуунд үнэтэй хувь нэмэр оруулсанг өндрөөр үнэлэн Монгол Улс, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн хүндэт иргэнээр дахин алдаршуулж байна” гэв.



АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ