АШУҮИС-д суралцаж буй резидент эмч нарын цалингийн асуудал хөндөгдөөд гурван сар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрүүтэй мэдээллүүд гарах болсон. Бид энэ талаар албан эх сурвалж болох ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэнтэй уулзаж тодрууллаа.

– АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Тухайн үед БШУЯ-наас резидент эмч нарын асуудал нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний асуудал гэж үзсэн. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд болон АШУҮИС-ийн захирал нар гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэх гарц олсон. Өнөөдөртөө багтан Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулна. Ингэснээр маргаашаас эхлэн резидент эмч нарын цалинг олгоход бэлэн болсон.” Гэдгийг хэлсэн. Өнөөдрөөс эхлэн цалин нь олгогдож эхлэх үү ?
– АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудлаар Эрүүл мэндийн сайдаас “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу манай байгууллагаас АШУҮИС-ийн удирдлагад хамтран асуудлаа шийдвэрлэх уулзалт зохион байгуулах саналыг хүргүүлсэний дагуу уржигдар /2021 оны 03-р сарын 23/ ЭМХТ болон АШУҮИС-ийн холбогдох мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр манай байгууллагын зүгээс ямар эрхзүйн орчны хүрээнд резидент эмч нартаа цалин олгож байгааг танилцуулан, цаашид хууль эрхзүйн хүрээнд гэрээ байгуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд гэрээний төслөө солилцохоор тохирсон. Улмаар өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 16:00 цагаас дараагийн хэлэлцээр хийх байсан боловч АШУҮИС-ийн Захирал хүрэлцэн ирээгүйн улмаас уулзалт өнөөдрийн /2021 оны 03 сарын 25/ 16:00 цар хүртэл хойшиллоо.
– Тэгэхээр Резидент эмч нарт цалин өнөөдрөөс олгогдох асуудал худлаа болсон гэсэн үг үү?
– Тиймээ өнөөдрийн байдлаар АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна гэж ойлгож болно.
АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан “АШУҮИС-ийн резидент эмч нарын цалинг маргаашаас эхлэн олгоход бэлэн болсон” хэмээн том амласан боловч угтаа энэ асуудлаас бултсаар байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нараас болоод тэд дахиад л хууртаад үлдлээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ