Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 54 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хичээлийн жилд "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт:(танхимын ба цахим хичээл) асуудал, шийдэл” сэдэвтэйгээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго багш нарын судалгааны ажлын арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байна.
Эрдэм шинжилгээний хурлын анхан шатыг цэцэрлэг, сургуулийн түвшинд 12 дугаар сард, дунд шатыг аймаг, дүүргийн түвшинд хоёрдугаар сард, үндэсний түвшинд COVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил дараалан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Эрдэм шинжилгээний цахим хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс хоёр үе шатад амжилттай оролцсон нийт 30 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм. Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, МУБИС-ийн багш нарын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг ажиллаж байна.
Цахим хуралд нийслэлээс 28 хувь, аймгаас 56 хувь, 16 хувь нь сумын төвөөс оролцож байна. Нийт багш нарын 9 хувь нь зөвлөх, 28 хувь нь тэргүүлэх, 35 хувь заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар оролцож байгаагийн зэрэгцээ нийт оролцогчдын 56 орчим хувь нь анх удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байв.
Энэ удаад багш, удирдах ажилтнууд сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангахуйц танхимын ба цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэж буй арга зам, хүрсэн ололт амжилт, цаашид сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх боломж шийдлүүдийг дэвшүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ирүүллээ гэж БШУЯ-наас мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ