Хүүхнүүд бидний цүнх байнгын л их дэлгүүр байдаг. Гутал өнгөлөгч, хэрэгтэй хэрэггүй цаас, тэмдэглэл, чек, бохь, нусны алчуур, түрийвч, гоо сайхны хэрэгсэл бүхий бяцхан сав, түлхүүрнүүд гээд л... Ямарч үед аль нэг нь хэрэг болдог болохоор алинаас нь ч хагацаж болохгүй. Ийм бодолтой явдаг бүсгүйчүүл цөөнгүй. Гагцхүү сэтгэл зүйч юмуу мэдрэмж сайтай залуу нэг л даа цүнх рүү тань харц чулуудвал таныг бүрмөсөн тодорхойлчихдог байна.
Дүүрэн гамшиг
Бараг л гарт тааралдсан бүхнээ хамаад цүнх рүүгээ чулуудчихдаг. Цүнхний халаас, тусгаарлалыг ялгаж тус тусад нь цэгцтэй хийнэ гэсэн ойлголт үгүй. Ийм цүнхний эзэн энгийн бөгөөд тодорхой бүхэнд дуртай. Харин дотуур тамиртай, нууцлагдмал хүнд дургүй. Хэт нарийн мэдрэмж шаардсан бүхнийг түүнээс хол байлгах хэрэгтэй. Иймэрхүү ажлаас тэр амархан залхах төдийгүй үүнээс болж ууртай, сэтгэлийн хямралтай болох магадлалтай.
Тэд “ямар ч асуудал байхгүй” гэсэн уриатай амьдардаг. Хүнтэй танилцац, хэл амаа олохдоо хялбар салж, сарнихдаа ч амар. Тэд багтаамжтай том цүнхийг илүүд үздэг бөгөөд бүх зүйлээ түүндээ хийгээд санаа нь амардаг төдийгүй, заримыг нь ор тас мартчихдаг. Ийм цүнхний эзэн бүсгүйчүүд гадаад төрхөндөө нэлээд цаг зарцуулдаг. Тэд ажлаа сайн хийдгийн сацуу бусад зүйл, хов живэнд нэлээд цаг үрдэг.
Гамшгийн эсрэг
Шаардлагатай бүхэн гарынх нь дор буй. Хурц, тод өнгийн цүнх хэзээ ч сонгодоггүй зөөлөн өнгөтэй, ажил хэрэгч маягийн загварыг илүүд үздэг. Ийм цүнхний эзэн бүсгүйчүүд тайван зантай, ухаалаг. Тэд өөртөө итгэлтэй, эелдэг харьцаатай, зөв шийдвэр гаргадаг. Мөн зохион байгуулах авъяастай.
Цуглуулгын цүнх
Кино, жүжгийн ашиглагдсан тасалбар, үнгэгдсэн жор, ажлын төсөл, төлөвлөгөө, зүү, ашигтай зөвлөгөө бүхий сонин, сэтгүүлийн хайчилбар, ил захидал, дугтуй, зураг... Ийм цүнхний эзэд мөрөөдөмтгий, чухал ажилд дадмаг бус.
Амьдралын бүх тохиолдол
Энд байхгүй зүйл гэж үгүй. Нөөц нүдний шил, эмийн цуглуулга, утасны дугаар бүхий бяцхан дэвтэр, үнэртэй ус, хумс засах хэрэгслүүд. Янз бүрийн түлхүүрийн цуглуулга, зүү утас гэх мэт. Ийм их цуглуулгатай цүнх ажилсаг, туршлагатай, ухаалаг эмэгтэйг илэрхийлдэг. Зарим нь сайхан сэтгэлтэй байдаг. Ийм эмэгтэйчүүд үүргэвч маягийн хэмжээ багтаамжтай хөнгөн цүнхийг илүүд үздэг.
Ажил хэрэгч загвар
Цүнхэндээ тэмдэглэлийн дэвтэр, мэргэжлийн сэтгүүл, шинэ сонин, үзэг бал зэрэг зүйлс байнга авч явна. Тооны машин ч байх нь бий. Иймэрхүү зүйл агуулсан цүнхний эзэн олон төрлийн авъяастай, олон янзын зан ааштай байдаг. Тэд өөртөө итгэлтэй, хошин зангүй байдлаараа ялгардаг. Ийм эмэгтэйчүүд олон халаас, өрөөтэй цүнх сонгох дуртай байдаг гэнэ шүү.
Нийт сэтгэгдэл: 5
-
he he bi ch duuren gamshig n ym bna doo
lll 2012-06-20 10:02:15 202.179.2.32
(1)
(0)
-
Би амьдралын бүх тохиолдол юм байна
Key 2012-06-20 10:41:43 202.9.47.129
(1)
(0)
-
hehe bi bas gamshig yum bnoo Gehdee haaya neg tsunhee uhaj yanz***dag l yum Tegeel butsa*** delberchdiin
Зочин 2012-06-20 10:54:59 202.55.191.37
(0)
(0)
-
hehe bi bas duuren gamshig yum bna, haaya uhaj yanzlaad udahgui butsaad l gamshig bolchihdog kkk
Зочин 2012-06-20 14:58:59 202.55.182.114
(0)
(0)
-
The Democratic Party in the Coordinated States choice persuade!
Vemoveld 2012-10-10 00:02:16 77.122.18.249
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ