
Өнгөрсөн сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томилсон.
Уг хуралдаанд Ц.Эрдэмбилэг өөрийн биеэр оролцож маргаашнаас нь ЭМЯ-ны ажилдаа орсон юм. Гэтэл яг энэ өдрүүдэд тэрбээр тусгаарлалтад байх ёстой байжээ. Гэтэл шууд ажлаа хийж бусдыг эрсдэлд оруулсан үйлдэл нь өнөөдөр Эрүүл мэндийн яаманд сөхөгдөж нэлээн маргаан дэгдээж байна гэх мэдээлэл байна.
Ц. Эрдэмбилэг "Гурван гал" эмнэлэгт гарсан халдварын анхны хавьтагч болсон уу
Ц.Эрдэмбилэг нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдохынхоо өмнө Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол –Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Мөн өөрийн хувьцаа эзэмшдэг “Гурван гал” эмнэлэгт оройгоор ажилладаг байсан гэх мэдээлэл байна.
Гэтэл тухайн үед нь “Гурван гал” эмнэлэгт коронавирус халдвар бүртгэгдэж Ц.Эрдэмбилэг анхны хавьтагч болсон гэж ХӨСҮТ-д бүртгэгджээ.
Цаашлаад Ц.Эрдэмбилэгийг тусгаарлах хүмүүсийн жагсаалтад оруулсан албан бичиг ХӨСҮТ болон ЭМЯ-д байгаа гэж эх сурвалжууд хэлэв. Гэтэл Ц.Эрдэмбилэг тусгаарлагдахаас татгалзаж Засгийн газрын хуралдаанд оролцож, Эрүүл мэндийн яаманд ажиллаж эхэлжээ. Сүүлийн үед ЭМЯ-ны ажилчид түүний энэхүү үйлдлийг нь сануулж , шүүмжилж буй бөгөөд энэ талаар ярьсан ажилчин бүхнийг өрөөндөө дуудан “Мэдээлэл битгий тараагаач, Тохиролцъё” гэж байх магадлалтай байна.
Иргэдэд халдвар , хамгаалал ,тусгаарлалтын дүрмийг чанд сахиулж өндөр шаардлага тавих мөртлөө өндөр албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагагүй хандаж байгаагийн нэг жишээ энэ юм. Мөн Ц.Эрдэмбилэг одоо ч Гурван гал эмнэлэгтээ оройгоор ажиллаж байж болзошгүй байгаа юм. Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин цар тахлын хүнд үед эндэх ажлаа хийхгүй хөл, хорио зөрчиж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг даган Булганд очсон гэх шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Ц.Эрдэмбилэг ч мөн төрийн ажлын хажуугаар хувийн эмнэлэгтээ ажиллаж байж болохгүй гэх шүүмжлэл ЭМЯ-нд өрнөөд байгаа аж.
Ц.Эрдэмбилэгийн товч намтар
Цэгмэдийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.
-2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
-2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
-2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажилласан.
Эх сурвалж: iSee.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ