
АН-ын даргын сунгааны санал хураалт өнөөдөр хоёр талд зэрэг явагдаж байна. “Эрдэнийн” АН-ынх цахимаар болон утсаар зэрэг явагдаж байна. Одоогоор техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн хүндрэлгүй байна. Харин бичгээр явагдаж байгаа “Тувааны” АН-ын санал хураалт нэрсийн жагсаалт нь алдаатай зэргээс болоод гишүүдийн тал нь саналаа өгч чадахгүй болжээ. Тэртусмаа С.Эрдэнэболд, Амартүвшин нарыг дэмжинэ гэсэн залуучууд саналаа өгч чадахгүй бүртгэлийн зөрчилтэй гэж буцааж байгаа нь бухимдуулж эхэлжээ.
Ялангуяа БГД, БЗД дээр маргаан их гарч байна. 2 талын санал хураалтууд орой 20 цагт зэрэг дуусна. Гэхдээ “Эрдэнийн” АН-ын дүнг тэр дороо гарах бол “Тувааных” гараар тоолж даваа гаригаас нааш эцэслэхгүй бололтой. Тэгээд ч гишүүдийн нэрсийн жагсаалт нь будлиантай, бүртгэлгүй гэсэн асуудал эхнээсээ их байгаа нь өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой гэж АН-ын гишүүд бас дахиад талцаад эхэлжээ. Өчигдөр өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Тувааны” АН-ын даргад нэр дэвшигчидтэй уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН дарга болгоно. Та нар нэрээ тат” гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Өнөөдөр мөн МоАХ-ын ХЭГ-ын дарга Эрдэнэцогт аймгийн АН-ынхан руу ярьж “Намын даргаар УИХ-ын гишүүн гаргахад анхаараарай. Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгоод явах нь зүйтэй гэж дээрээс үзэж байгаа шүү.” гэсэн чиглэл өгчээ. Энэ чиглэл нь АН-ын даргад өрсөлдөж буй Амартүвшингийн талын хүмүүст хүрч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуйвалдаан. булхай луйвар хийх гэж байна гэсэн эсэргүүцэл үүсгэхээр болжээ. Энэ нь “Тувааны” АН-ын даргын сунгааг дахиад Цогтгэрэл ба бусад болгон талцуулж, дотоод маргаан ширүүсэх төлөвтэй байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ