Хаврын дунд сарын Билэгт энэ сайхан өдрүүдэд хөгжмийн сан хөмрөгт болоод хөгжмийн боловсролд нэгэн шинэ ном баринтаглан хэвлэлтээс гарлаа.
Сүүлийн он жилүүдэд хөгжмийн боловсрол болоод хөгжмийн бүтээлүүдийн талаарх даацтайхан ном товхимол, бүтээлүүд гараагүй удсаныг хэлэх үү, энэхүү ном хөгжмийн салбарынхны судлаач, багш, хөгжмийн бүтээл туурвигч, оюутан сурагчдийг баярлуулсан бүтээл болсон нь дамжиггүй юм.

“Үндэсний Хөгжмийн Зэмсэгт Зориулсан Бүтээлүүд” хэмээх нэртэй хоёр боть (Клавир) тус бүтээлийг Хөгжмийн том хэлбэрийн бүтээл “Гран При” шагналт, Оны шилдэг дуу “Морин Хуур” наадмын 2015 оны 1-р байрын шагналт Монгол Улсын Консерваторийн сургуулийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн захирал Хишигтогтохын Алтангэрэл төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг угтан эмхтгэн гаргажээ.

Түүний энэхүү 25 зохиолоос бүрдсэн бүтээлийг хоёр боть ном бүтээл болгон гаргахад Монгол Улсын Консерваторийн Захиргаа, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зүгээс сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин зохиогч Х.Алтангэрэлийн хувьд “Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн 25 зохиолоос бүрдсэн 2 боть номоо хэвлэлтээс аваад ихэд баяртай байна. Уран бүтээлч хүний нэгэн жаргал бол уран бүтээлээ өлгийдөн авах, уран бүтээлийн номоо гаргах билээ” хэмээн баярласан, талархсан сэтгэгдлээ нүүр хуудсаараа хуваалцжээ.
Б.ЗӨВХҮҮ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ