![]()
ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий хүнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гарган арилждаг талаар Шадар сайд мэдээлж байв. Өдгөө хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлыг далимдуулан хөрөнгө завшиж байсан асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээлэл Засаг солигдох зааг дээр өндрөө авсан ч эцэстээ намжсан.
Тэгвэл Шадар сайдын гэргий Ч.Ичинхорлоо 80 гарсан эцэг, эхээ ХӨСҮТ-д хүргэж өгсөн дуулиан дэгдэв. Сүүлдээ асуудал өндрөө авч улс төрийн сэдэв болон өргөжлөө. Шадар сайдын гэргий халдвар хамгааллын дэглэм ягштал мөрдөж, холбогдох байгууллагаас нь зөвшөөрч авч, халдварт өртсөн эцэг, эхийгээ хүргэж өгөөд өөрөө гэртээ тусгаарлагдсан талаар тайлбарладаг.
Үхтэл үр харам гэгчээр эцэг, эхээ гэх үрийн сэтгэлийг буруутгах аргагүй. Гэвч өмнө нь гарсан олон шалтгаан нөхцөлийг хэрхэн зөвтгөх вэ гэх нэхэл дагалдана. Цар тахалтай нүүр тулсан Монгол Улсын Засгийн газарт барьц алдах үе байсан. Тиймдээ ч халдвар тээгчтэй эцэг, эх, үр хүүхэд хэнийг ч уулзуулахгүй байх хатуу харгис шийдвэр гаргаснаас товчооны цаана нэгэн иргэн автомашин дотроо амьсгал хурааж, тархины хорт хавдартай охин тусгаарлалтын байранд ганцаараа нас барж. Хорт хавдартай эх охиноо тэвэрч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзсэн. Дөнгөж амаржсан эх, нярайг гэрийн халад, тавчигтай тусгаарлалтын байр руу зөөвөрлөснөөс үүдэн хариуцлагыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.
80-аад оныхны төлөөлөл буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан болон түүний багийн асуудлыг эерэгээр, хүнлэг зарчмаар явуулах шийдвэр гаргасан. Тиймдээ ч халдварын нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжүүд, иргэдийн эдийн засагт тулгуурлан аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх, хөнгөн өвчитнийг өөрийнх нь хүслээр гэрт нь тусгаарлан эмчлэхээс эхлээд асуудлыг уян хатнаар шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж буй. Энэ хүрээнд халдварт өртсөн ахмад настнуудын биеийн байдал муудсан тохиолдолд ар гэрийнх нь хүсэлтээр халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж, сахиур авах боломжийг бий болгосон байна.
Нөхцөл байдал хүндэрсэн үед албан тушаалын томилгоо эерэг үр дүн авчирдаггүй. Халаа сэлгээний ард ажлын хариуцлага алдагдаж, хараа хяналт сулардаг. Энэ ХӨСҮТ-ийн удаа дараагийн үйлдлээс ч тодорхой харагдана. Тийн атал С.Амарсайханыг суудлаас нь ховхлох ажиллагааг өрдөж байгаа нь ХӨСҮТ-ийн өс хонзон уу, улс төрийн явуургүй ухуулга уу гэдгийг ялгах шаардлага үүсэв бололтой.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ