Манай улсад ганц гэгддэг Ахмад настны үндэсний төв Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг. Өнгөрсөн сард ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтаар тус газарт хүний эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож, зөрчлийг арилгуулах Шаардлагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүргүүлж, биечлэн уулзсан юм. Шаардлагын биелэлтийг тайлагнах хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд ХНХЯ-наас ХЭҮК-ын гишүүнийг байлцуулан биелэлтийг тайлагнав.
Юуны өмнө ахмад настны амь нас, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах чиглэлээр харуул хамгаалалт, аюулгүй байдлын нөхцөлийг сайжруулж, холбогдох журмын батлан мөрдүүлж, тус төв дэх 153 асруулагчийн тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болсон, ажлын байрны дарамт үзүүлсэн, асруулагчийн өмчид халдсан зарим албан хаагчид арга хэмжээ авч, цагдаагийн байгууллага болон АТГ-т шилжүүлснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцууллаа.
Түүнчлэн гар утас, цахим сүлжээ хэрэглэдэггүй ахмад настнуудад гэр бүлтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлж, тусгай өрөө бэлдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч, бүх асруулагчдыг вакцинд хамруулжээ.
Тус яамнаас хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх, асруулагчийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тогтворжуулах үүрэг бүхий 2 ажлын хэсэг байгуулж, энэ оныг дуустал ажиллахаар шийдвэрлэжээ.
Цаашид Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нэгдсэн асрамжийн төв байгуулах тухай ХЭҮК-ын саналыг дэмжсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэх, биелэлтийг шаардах, Ахмад настны үндэсний төвд ажиллаж байгаа эмч, асрагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороонд уламжлахаар болов.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ