![]()
УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, тус дэд хорооны гишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газарт ажиллав. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон холбогдох албаны хүмүүс оролцов.
“Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын талаарх танилцуулгыг газрын дарга Г.Цагаанхүү танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа 2021-2030 оны ойн зохион байгуулалтын ажлын төсөөлөл, ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээ, ойг нөхөн сэргээх арга хэмжээ, ойн ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Үүнээс гадна Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулгадаа дурдсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд ойн сан бүхий аймгуудад нийт 208.2 мянган га ойн талбай цэвэрлэгдэж, ойн төлөв байдал сайжирсан байна. 208.2 мянган га ойн шатах материалын нөөцийг 5,100.0 мянган шоо метрээр тус тус багасгаж, түймрийн аюулын эрсдэлийг 2 дахин бууруулсан гэв. Жилд дунджаар давхардсан тоогоор 8 аймгийн 38 сумын 116 ААНБ, 156 ойн нөхөрлөлийн 1477 орчим иргэн хөтөлбөрт хамрагдан 470 иргэн түр болон байнгын ажлын байраар хангагдан ажилласан талаар онцлов.
УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг ойн орлогын зарцуулалт, ойн цэвэрлэгээний менежмент, арга барил, хууль эрхзүйн хувьд анхаарах асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар Ногоон хэрэм төсөл болон Өрх бүр мод таръя санаачилгын талаар асуулт асууж, үр дүнгийн талаарх мэдээллийг авлаа.

Сүүлийн 6 жилийн дунджаар ойгоос мод бэлтгэж ашигласны орлогын хэмжээ 3.1 тэрбум, хуш модны самар бэлтгэж ашигласны орлогын хэмжээ 4.6 тэрбум буюу 1 жилд дунджаар 7.7 тэрбум төгрөгийн орлого ойн баялгаас олдог байна. Цаашид байгалийн нөөц ашигласны төлбөр болох энэхүү ойн орлогын зарцуулалтыг онцгой анхаарч, ойн ажилдаа зарцуулдаг байх талаар анхаарах тухайд гишүүд сануулав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ