Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав.
Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэхийг дэмжинэ
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болов. “Эрхэм чанар” үйлдвэр нь олон улсын жишиг, стандартад нийцсэн протезийн үйлдвэр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний сувиллын газартай. Өвчин эмгэг, гэмтэл бэртлээс үүссэн үр дагаврыг арилгах, сэргээн засах, хөдөлгөөн сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, протез, ортопедийн хэрэгсэлд дасган сургах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн гурван жилд 3,000 гаруй хүнийг дээд, доод мөчний бүх төрлийн хиймэл эрхтэн, согог засах гутал, хөл, гарын чиг, таяг, сонсголын аппарат болон бусад туслах хэрэгсэлтэй болгосон байна. Санхүүгийн хүнд байдалд орсон үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцаж, бодлогоор дэмжихээ илэрхийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан юм. Дээрх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэн шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэв.
Товч мэдээ
- 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
- 2021 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна.
- Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2,547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ