
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгох тухай Ерөнхий сайд мэдээлсэн юм.
Тэгвэл уг мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
“Оюу толгой”-н арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгийг гаргах бөгөөд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн сарын хугацаанд Оюу-Толгойгоос татварын маргаантай холбоотой мөнгөний эх үүсвэр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг орж ирсэн. Тиймээс үүнийг хөл хорионы үеэр иргэддээ зориулах нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорио тогтоогоогүй бол өөр зүйлд зориулах байсан" хэмээв.
Нэг иргэнд 300 мянган төгрөг гэдэг тооцоог татварын орлогыг иргэнийхээ тоонд хуваан гаргасан бөгөөд өнөөдрөөс энэ мөнгийг олгож эхэлнэ гэдгийг ЗГ-аас мэдээллээ.
"Хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1072 хувьцааны дансуудыг ашиглаж, зохих банкуудаар дамжуулж олгоно. Нийт 7-10 хоногийн хугацаа орох болов уу гэж тооцоолж байна. Гэхдээ аль болох нийт иргэддээ түгээхээр бид чармайж ажиллах болно" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ