
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол “хонгилын” гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна.
Ингэснээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаарх мэдээллийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Б.Энх-Амгалан нарын гишүүд олон нийтэд мэдээлэв. УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж байгаа юм. Харин бүрэлдэхүүнд гишүүн Б.Барсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар багтсан. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, баталсан хуульд хяналт тавих үүднээс дээрх Ажлын хэсгийг байгуулсан учраас тэдний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан ноцтой мэдээлэлд анхаарал хандуулан ажилласнаар ийнхүү эхнээсээ үр дүн гарч эхэлснийг тодотгож байна. Тэдний зүгээс өнгөрсөн сарын 16-нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий прокурор болон Тагуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын даргад санал хүргүүлж буйгаа зарласан. Үүний дагуу дээрх газруудаас Ажлын хэсгийн гишүүдэд хариу мэдэгдсэн байна. Тус мэдээлэлд дурдсанаар өмгөөлөгч Б.Баасанцогт болон зарим шүүгчтэй холбоотой мэдээллийг ЦЕГ хүлээж аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүгч нартай холбогдсон байдал тогтоогджээ. Тиймээс хэргийг харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Мөн хяналтын харьяаллыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Дараагийн асуудал нь ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтрээд буцахдаа их хэмжээний валют ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдэллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн сарын 9-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний дагуу Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын буюу өмгөөлөгч, шүүгчидтэй холбоотойгоор гарсан мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой 20, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянаж байгаа юм байна. Түүнчлэн ХЗДХ-ийн сайдын зүгээс эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа Ажлын хэсгийнхэнд тус тус албан бичгээр мэдэгджээ.
Харин ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэлд цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн реферэнт Г.Галбадрах, Б.Галданжамц, зөвлөлийн шинжээч Б.Бямбацогт нарт Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу Тагнуулын ерөнхий газар шалгаж байгааг дуулгажээ. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогт, Э.Долгорсүрэн нар нь БЗД-ийн 26 дугаар хороо“парк виев” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод нэр бүхий шүүгч нарт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн сарын 19-нд АТГ-т шилжүүлсэн гэжээ. Шалгах явцад энэ хэрэгт шүүгчид оролцсоноос гадна эдгээр хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлсэн, хэрэг хуваарилдаг захиалдаг байж болзошгүйг нотлох схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютроос гарч ирсэн учраас энэ хэргийг АТГ хамтатган шалгаж байгааг ч мөн гишүүдэд мдэээлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэлснээр дээрх хэргийг замхруулчихгүй байх, олон нийтийн анхаарлаас гаргахгүй байхад Ажлын хэсгийнхэн анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Түүнчлэн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой гомдол тус Ажлын хэсгийнхэнд ирсэн байна. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ