
Улсын онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот тогтоолын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлгийн бүрэлдэхүүн байгуулагдсан. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний давхар даатгал ХК-нд Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн зудын эрсдэлийн тайлан мэдээг ирүүлсэн ба уг тайланд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь гэсэн 6 аймгийн нийт 81 сумдад зудын өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байсан. Тус мэдээнд үндэслэн Үндэсний давхар даатгал ХК болон МИД /малын индексжүүлсэн даатгал/-д оролцогч 9 даатгалын комданиуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд МИД-д 2017 оноос хойш 4 жил дараалан мал сүргээ даатгалд хамруулсан нийт 1,630 малчинг урамшуулж, зуд болон байгалийн гэнэтийн хүчин зүйлээс улбаатай хохирлыг бууруулах үүднээс малын өвс тэжээл, бараа материалын багц тусламжийг өрх бүрд хүргүүллээ.
МИД-ын борлуулалт хийх эрхтэй даатгалын компаниуд болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, МИГ даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Монре даатгал ХХК-иудын аль ч салбарт хандан МИД-д малчид хамрагдах боломжтой ба МИД гэдэг нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх Засгийн газрын баталгаа юм.
МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгож болно. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрт Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчид нөхөн төлбөр авах эрх үүсэх юм.
Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржих болтугай.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ