
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайдад хандан "Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулах хугацааны талаар" асуулга хүргүүлжээ.
Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн байна.
Тус асуулгын хариуд "Завхан аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажиллаж байна. Тус аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Чайна Коммуникэйшн Констракшн" ХХК шалгарч 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай 20.9 сая ам долларын төсөвт өртөгтэй гэрээг байгуулсан ба хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сард эхлүүлсэн.
Барилгын ажлын талбайд өнгөрсөн жил газар шорооны ажил 98%, суурийн ажил 70%, асфальт бетон хучилтын ажил 68%, хиймэл байгууламж буюу төмөр бетон хоолойн ажил 85%, Загастайн голын гуурийн ажил 95.0%, Хатавчийн голын гүүрийн ажил 93.0%-тaй хийгдсэн бөгөөд энэхүү авто замын барилгын ажлын гүйцэтгэл 76.5%-тaй байна.
Тосонцэнгэл-Улиастай Чиглэлийн 67 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нээсэн бөгөөд үүнээс 40 км авто зам нь асфальт бетон хучилтаар, 24 км авто зам нь хайрган шороон замаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа.
Тухайн төслийн гүйцэтгэгч компани барилгын угсралтын ажлыг 2021 оны 4 дгээр сарын 15-ньг өдөр эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэх ба энэхүү авто замын барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ