
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Үүнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан улс төрийнхөн, хуульчид, олон нийтийн дунд хүчтэй өрнөж байна.
Хуульчдын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдийг дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа. Учир нь, тэдний дахин нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаагдсан бөгөөд үүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд хийсэн гэж үзэж буй.
Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Уг заалтыг Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2025 оноос хэрэгжүүлэхээр тогтсон байсан ч яг батлах үед тус хугацааг нааш татах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын саналаар нааш татаж, 2020 оны тавдугаар сарын 25-наас хуулийг мөрдөж эхэлсэн билээ. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон юм.
Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Х.Баттулгад “молиго өмхүүлж” түүний дахин нэр дэвших эрхийг нь хаасан байж таарлаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд гаргасан саналдаа “Үндсэн хууль нь өөрчлөгдчихөөд байхад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ сонгуулиас хойш мөрдөж эхэлнэ гэхээр 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ хуулиар явуулах ёстой. Ингэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөх ёстой. Тиймээс ядаж жил, хагас жилийн өмнөөс Үндсэн хуулиа мөрдөхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа Ерөнхийлөгчийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа гэсэн хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ” гэж байв.
Ийнхүү З.Энхболдын гаргасан саналаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Тамгын газрын дарга нь хулхидаж, нэр дэвших эрхгүй болгосон хэргийн эзэн нь З.Энхболд юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ