
Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан дөнгөж эхлээд хойшилжээ. Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй болох тус хуралдаанд нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учраас ийнхүү хойшлуулсан байна. Харин хугацааны хувьд дараагийн хурлын товыг нарийвчлан тогтоолгүйгээр хурлыг өндөрлүүлсэн аж. 2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр одоогийн Төрийн тэргүүн ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн. Энэ талаарх мэдээллийг хэд хэдэн хуульчийн зүгээс Цэцэд гаргасан. Тодруулбал, Д.Үүрцайх нарын нэг хэсэг байгаа бол О.Мөнхсайхан хуульчийн зүгээс ч мөн Цэцэд хандсан юм. Өнөө өглөөний хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн хуралд оролцохоос татгалзсан гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна шүү дээ. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ