2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнэээр олгоно

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлж байгаа энэ үед тариаланчдыг хөдөө орон нутагт PCR шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолтод үндэслэн саадгүй зорчуулах ажлыг ХХААХҮЯ, УОК, орон нутгийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. Энэ жил хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. ХХААХҮЯ-наас “Өрхийн тариалан хөдөлгөөн”-ийг зохион байгуулж, 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч ногоочдод олгоно. Энэ хөдөлгөөнд оролцох хүсэлтэй иргэд харьяа хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгч, хөнгөлөлттэй үнээр үр авах боломжтой” гэж ярилаа.

Нийтэлсэн: 2021-04-20 10:32:54

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.