
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд олон нийтэд хандан мэдэгдэл хийснээс хойш нийгэм айдас хүйдэст автах болов. Тэрбээр МАН-ыг тараах тухай мэдэгдэл хийж, Улсын Дээд шүүхэд хүргүүлснийхээ дараа ЗХЖШ-т очсон нь байдлыг улам ч хурцатгасан юм. Харин өчигдөр энэ үйл явдлыг баталгаажуулж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ “Нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаанаа бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм гэдгийг онцгойлон хэлмээр байна” гэсэн нь анхаарал татна. Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгч Төрийн ордонд мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн гэдгийг онцлоод гурван чиглэлээр үүрэг өгсөн гэсэн юм. Нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах, Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр Covid-19-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, Гуравдугаарт, Монгол Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан гэв. ЗХЖШ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын байгууллага. Төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараана хэмээн мэдэгдчихээд ЗХЖШ руу явж очсоныг хэрхэн ойлгох вэ. Иргэн Х.Баттулга бус Монгол Улсын номер нэг албан тушаалтны хувиар дээрх байгууллагад явж очсонд асуудлын гол оршиж байгаа юм. Ийнхүү Ерөнхийлөгчийг очсоны маргааш Жанжин штабын дарга нь айж сүрдсэн магадгүй маш их нервтсэн байдалтайгаар олон нийтэд хандаж байгаагаас үзвэл тэд нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр эрх баригч намыг тараахаа зарласан нь Ерөнхийлөгч ЗХЖШ-д биечилж очих үндэслэл болж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь шууд удирдлагад байдаг цэргийн байгууллагад сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарч байхад /цэрэг амиа алдсан, цэргийн ангийн дарга цэргээ зодсон, цэргүүд зэвсэглэж зугтсан гм/ эрхэм Ерөнхийлөгч биеэ хөдөлгөж очих нь бүү хэл амаа ч ангайгаагүй. Өөртэй нь хамаарал бүхий хариуцлагын асуудал үүсэхэд хамраа ч цухуйлгаагүй Ерөнхийлөгч өөрийнх нь амин хувийн эрх ашигт тулахад давхиад оччихож байгааг хэрхэн ойлгох вэ. Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй хүнд хэцүү цагт Ерөнхийлөгч хүн ард түмнээ эв нэгдэлд уриалан дуудаж, хамтын хүчээр цар тахлыг даван туулах итгэл төрүүлэх учиртай байв. Харамсалтай нь манай улсын Ерөнхийлөгчид энэ нь хорь дахь асуудал бололтой.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ